Хүндэт ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, ЕНБД, тэргүүлэгчийг шинээр сонголоо
2021.12.19

Хүндэт ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, ЕНБД, тэргүүлэгчийг шинээр сонголоо

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн Анхдугаар хурал МҮЭСТО-ны хурлын танхимд өнөөдөр /2021.12.19/ болов.

Ерөнхий зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар орон тооны Хүндэт ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар, МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгчөөр Б.Рагчаа, Ерөнхий нарийн бичгийн даргаар Х.Буянжаргал нар сонгогдлоо.
Хурлаас гарсан удаах шийдвэр нь салбар, аймаг хариуцсан орон тооны бус дэд ерөнхийлөгчдийг баталсан ба Ё.Соёлмаа, Я.Алтантуяа нарыг, МҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг 15 хүнээр тус тус баталлаа.