УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Э.Батшугар нарын бүрэн эрх хэрэгжиж эхэллээ
2021.10.22

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Э.Батшугар нарын бүрэн эрх хэрэгжиж эхэллээ

УИХ-ын шинэ гишүүд болох Ц.Идэрбат, Э.Батшугар нар өнөөдөр гишүүн Төрийн ордны чуулганы нэгдсэн хуралдааны их танхимд тангаргаа өргөлөө.

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, хамгийн олон буюу 17264 санал авсан Ц.Идэрбат, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд мөн намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 28537 санал авсан Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.

Гишүүд нэрийн эхний үсгийн дарааллаараа, “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараглалаа.