Монгол улсын нэгдсэн сүлжээнээс “Оюутолгойн уурхайг “цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г үзэглэлээ
2022.01.27

Монгол улсын нэгдсэн сүлжээнээс “Оюутолгойн уурхайг “цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г үзэглэлээ

Оюутолгойн гүний уурхайг эхлүүлэхэд бэлэн болоод байгаа энэ цаг үетэй давхцан эрчим хүчний хангамжийн асуудлыг дотоодоос шийдвэрлэхээр боллоо.

Импортоор авдаг эрчим хүчний мөнгөн урсгал дотооддоо үлдэж, тэр хэрээр Монгол Улсын эдийн засагт том хувь нэмэр болох учиртай. Монгол Улсын Засгийн газраас Өмнөд говийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд болох Нарийнсухайт, Овоот толгой, Тавантолгой, Оюутолгойн зэс-алтны орд, Цагаансуварга, Шивээ-Овоо ордуудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээг шат дараалалтайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Стратегийн орд газруудыг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 670 км урттай 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, том чадлын 220 кВ-ын гурван дэд станцыг 2021 онд барьж дуусгасан.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn