Оюу толгойн түр хороо үүргээ амжилттай гүйцэтгэлээ
2022.01.21

Оюу толгойн түр хороо үүргээ амжилттай гүйцэтгэлээ

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.

Улсын Их Хурлын 2 ээлжит чуулганы хугацаанд Оюу толгойн түр хороо амжилттай ажиллаж, хариуцсан чиг үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэхэд идэвх, санаачилга гарган дэмжиж, хамтран ажилласан Улсын Их Хурлын удирдлага, Засгийн газар, Түр хорооны гишүүд болон Ажлын хэсгийн гишүүд, Ажлын дэд хэсгийн гишүүддээ талархал илэрхийлье.

Эхнээсээ мордохын хазгай болсон Оюу толгой төслөөс хууль ёсны эзэн Монголын ард түмний хүртэх өгөөжийг тохиролцсон хэмжээнд хүргэх асуудлаар яриа хэлцэл цаашид ч үргэлжлэх болно

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn