2021.12.30

Н.Наранбаатар: Санхүүжилттэй холбоотой заалт дээр анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

Оюутолгой ХХК-д хувьцаа эзэмшигчдээс болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх гээд оруулжээ. Цаашдаа энэ аж нэгж үйл ажиллагаа явуулна, гүний уурхай гээд олон ажил хийгдэнэ хөрөнгө босгоно ийм нөхцөлд энэ заалт орсноороо хаалттай болчих уу, цаашдаа энэ компани үйл ажиллагаа яаж явах вэ?

Түүний асуултад түр хорооны гишүүд хариуллаа.            

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn