Ж.Батбаясгалан: Ардын Их Хурлын 430 депутат, Улсын Бага Хурлын 50 гишүүндээ талархал илэрхийлье
2022.01.13

Ж.Батбаясгалан: Ардын Их Хурлын 430 депутат, Улсын Бага Хурлын 50 гишүүндээ талархал илэрхийлье

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Ардчилсан Үндсэн Хуулиа соёрхон баталсаны 30 жилийн ойн өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн мэнд дэвшүүлье. Шилжилтийн эгзэгтэй цаг үед дэлхийн улсуудын төрийн тогтолцооны хамгийн дэвшилтэт хувилбар буюу парламентын засаглалыг сонгож байгуулахаар хэлэлцсэн тогтсон Ардын Их Хурлын 430 депутат, Улсын Бага Хурлын 50 гишүүндээ талархал илэрхийлье.
1992 оны Үндсэн хууль бол хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөхийн сацуу иргэд түүнийг баталгаатай эдлэх үндсийг тавьсан, улс төр, эдийн засгийн шинэ тогтолцоог баталгаажуулсан, төрийн эрх мэдлийн зааг, хязгаарын тогтоож, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн зохион байгуулалтыг шинэ шатанд гаргасан ардчилсан Үндсэн хууль юм. Та нарынхаа үзэл баримтлалыг хүндэтгэн, үг сургаалыг тань үйл хэрэгтээ тусган ажиллах болно" гэлээ.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын баталгаа болсон Үндсэн хуулийн ойн өдрөөр /2022.01.13/ МҮОНРТ-ийн “Монгол Улсын Үндсэн Хууль- 30 жил” нэвтрүүлэгт тэрээр оролцож буй юм.