Төрийн албан хаагчдын дунд спортын наадам боллоо
2021.12.28

Төрийн албан хаагчдын дунд спортын наадам боллоо

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, албадын албан хаагчдын дунд спортын наадам зохион байгуулсан бөгөөд Биеийн тамир, спорт хороо, 106,123,122-р сургуулиудын спорт зааланд /2021.12.23-26/-нд боллоо. Уг спортын наадамд 18 байгууллагын 870 албан хаагчид оролцсон аж. Албан хаагчид сагсан бөмбөг, гар бөмбөг, зумба бүжиг, бадминтон, дартс, буудлагын төрлүүдээр хурд хүчээ сорьсон юм.

Тэмцээний шагналт байранд дараах баг тамирчид тэргүүллээ.

Дартсын төрөлд

  • Д. Баатарчулуун /Цагдаа/
  • Л. Төмөрбаатар ЗДТГазар
  • Ж. Бат-эрдэнэ ИТХ-ын Ажлын алба

Буудлагын төрөлд

  • Э. Энхтуул даргатай ХХҮХэлтэс
  • Б. Баттулга даргатай ТЦҮ
  • Э. Энхтуул даргатай ХХҮХэлтэс

Шилдэг эмэгтэй буудагчаар Соёлын ордон тамирчин Р.Мөнхсүрэн
Шилдэг эрэгтэй буудагчаар Өрхийн эрүүл мэндийн төвийн Д. Баярбат

Бадминтоний төрөлд: Эмэгтэй

  • Б. Март /ГБХЗХэлтэс/
  • Б. Эрдэнэцэцэг /Нийгмийн даатгал/
  • Ж. Март Энхтунгалаг / ХХҮХэлтэс /

Эрэгтэй

  • 1-р байрт Ц. Сосорбарам /БТСХороо /
  • 2-р байрт Л. Золжаргал / ЭМТөв /
  • 3-р байрт Бямбасамбуу / ОБХэлтэс /

Зумба бүжигийн төрөлд

  • Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс
  • Засаг даргын Тамгын газар
  • Улсын бүртгэлийн хэлтэс

Волейболын төрөлд: Эмэгтэй

  • Нийгмийн даатгалын баг
  • Эрүүл мэндийн төвийн баг
  • Өрхийн Эрүүл мэндийн төвийн баг

Эрэгтэй

  • Нийгмийн даатгалын баг
  • Тээвэрлэлт Үйлчилгээний төвийн баг
  • Онцгой байдлын хэлтсийн баг

Шилдэг эмэгтэй тоглогчоор Нийгмийн даатгалын хэлтсийн Д. Наранцацрал
Шилдэг эрэгтэй тоглогчоор Тээвэр үйлчилгээний төвийн тамирчин Ж. Эрдэнэбат

Сагсан бөмбөгийн төрөлд:  Эмэгтэй

  • Нийгмийн даатгал
  • Онцгой байдлын хэлтэс
  • Цагдаагийн газар

Эрэгтэй

  • Нийгмийн даатгал
  • ЗДТГазар
  • ОСНААУГазрын баруун түгээх төв

Шилдэг эмэгтэй тоглогчоор Нийгмийн даатгалын хэлтсийн тамирчин Л. Хонгорзул
Шилдэг эрэгтэй тоглогчоор Нийгмийн даатгалын хэлтсийн тамирчин Б. Даваадорж

  • Байгууллагын нэгдсэн дүнгээр
  • Б. Жаргалсайхан даргатай Нийгмийн даатгалын хэлтэс
  • Э. Энхтуул даргатай Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс
  • Л. Төмөрбаатар даргатай Засаг даргын Тамгын газар тус, тус шалгарч, цом, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналаар шагнуулав.