2021.12.13

Шайбтай хоккейн ахмадын УАШТ боллоо

Монголын Хоккейн холбооноос Шайбтай хоккейн ахмадын УАШТ-ийг энэ сарын 09-12-ны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулсан юм. Энэ жилийн тэмцээнд найман багийн 100 гаруй тамирчин авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.

Тус тэмцээнд тэргүүн байр эзэлж, цом, алтан медалийн эзнээр шалгарсан Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны С. Батсүх захиралтай “Бугант нандин” ХХК-ийн баг, Спортын мастер О. Хишигбуян дасгалжуулагчтай, Б. Алдармөнх ахлагчтай “Мөнгөн гацуур” багийнханд УИХ-ын гишүүн Ч.Ундрам баяр хүргэлээ.

Тэрбээр "Монголын шайбтай хоккейн баг тамирчид сүүлийн жилүүдэд “Азийн цом”-ын тэмцээнд оролцож, тивийн аваргын цомыг эх орондоо авчирсанд талархал илэрхийлж, улам их амжилт хүсье" гэв.