Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ээлжит ХХХ бага хурал боллоо
2021.11.21

Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ээлжит ХХХ бага хурал боллоо

Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ээлжит XXX Бага хурал /2021.11.21/-нд Соёлын төв ордонд зохион байгуулагдлаа.

Хурлын үйл ажиллагааг нээж, МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭ-ийн Холбооны үйл ажиллагаа, хөгжлийн зорилт”-ын тухай илтгэл тавьж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсжээ.

Үүний дараа Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны дарга С.Жаргалсайхан 2017-2020 оны үйл ажиллагааны тайлан, Хяналтын хорооны дарга Х.Цэрмаа 2017-2020 оны “Хяналтын хорооны тайлан”-г тус тус танилцууллаа.

Хурлын үеэр МҮЭ-ийн Холбооны XXIII Их хурлын төлөөлөгчийг сонгож, мөн Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны даргын сонгууль зохион байгуулсан байна.

Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны даргад нэр дэвшсэн Ё.Соёлмааг 100 хувийн саналаар сонгож, XXX Бага хурал өндөрлөсөн юм.

Түүнчлэн Зөвлөлдөх хорооны хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны дэд даргаар Д.Отгонтуяаг, мөн тэргүүлэгчид болон хяналтын хорооны гишүүдийг сонгожээ.