2021.11.19

С.Одонтуяа: Баялаг бүтээгчдийн салбарт ажлын байр хэдээр нэмэгдсэн бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдааны үдээш хойших хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” Монгол Улсын Засгийн газрын мэдээлэл сонслоо.

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ус, цахилгааны мөнгөний хөнгөлөлтийн нөлөөгөөр аж ахуйн нэгжүүдийн ачаалал буурсан. Сөрөг хүчний гол үүрэг бол сайныг нь дэмжээд, бурууг нь зоригтой шүүмжилж, алдаа завхралыг нь засдаг байх ёстой.

Тоо баримтаас тодруулах хэдэн зүйл байна.

Ядууралд байсан иргэдээс хэчнээн хүн нь ажлын байртай болж, ядуурлаас гарсан бэ?

Баялаг бүтээгчдийн салбарт ажлын байр хэдээр нэмэгдсэн бэ?

Ажил хийдэггүй ядуу хүн байдаг. Харин ажил хийдэг хэр нь ядуу байгаа хүний тоо бий юу?

Түүний асуултад ХНХ-ын сайд А.Ариунзаяа хариуллаа.