Сонгинохайрхан дүүрэгт “U-90" Клуб байгуулагдлаа
2021.11.22

Сонгинохайрхан дүүрэгт “U-90" Клуб байгуулагдлаа

Барууны болон европийн орнуудад эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэртэйгээ ойрхон, хамран тойрох сургуульд л өгдөг. Хаана ч сурсан бай хөтөлбөр нь ижил, стандарт нь дэлхий түвшинд, сургалтын чанар өндөр байдаг.

Н.Учрал гишүүн сурагчдад тэгш боломж олгохын төлөө хичээнгүйлэн ажилласаар Сонгинохайрхан дүүрэгтээ 3 сургууль, 9 цэцэрлэг улсын төсөвт суулгаж шийдүүлсэн. Одоо бол сургалтын чанарт илүү анхаарах цаг учраас СХД-т сурагчдын англи хэлний түвшинг ахиулж дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэх боломжийг бүрдүүлэхээр “U-90" Клуб байгууллаа.

Тус клубт элссэн 90 сурагчдад гадаад багш нарын тусламжтайгаар англи хэлний ярианы хичээлүүдийг үнэ төлбөргүй заах бөгөөд амжилтанд хүрсэн хүмүүсийн лекц, уулзалтууд тогтмол зохион байгуулж гадаадын их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтанд бэлдэж сурагч бүрт "Рояал Академи"-ийн зүгээс англи хэлний түвшингийн сертификат олгоно.

Мөн Н.Учрал гишүүн 20 сурагчид сургалтын тэтгэлэг олгохоос гадна Тусалж дэмжиж буй Рояал Академи,Сайн Учрал сан, Дезерет ОУ-ын байгууллагынхан гишүүний зүгээс талархал илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn