Сүхбаатар сумын сурагчид УИХ-ын чуулганы хуралдааны үйл ажиллагаатай танилцлаа
2025.05.10

Сүхбаатар сумын сурагчид УИХ-ын чуулганы хуралдааны үйл ажиллагаатай танилцлаа

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн 10A ангийн сурагчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Ч.Ундрам тэднийг өчигдөр /2025.05.10/ Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Сурагчдыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай танилцуулан, Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг татуулсан байна. 

Тэрбээр "Сурагч та бүхэн минь удахгүй болох Элсэлтийн Ерөнхий Шалгалтаа амжилттай өгч, өөрийн хүсэл сонирхол, зан чанарт нийцсэн мэргэжлийг зөв сонгон амжилттай суралцаж, Монгол орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэв.