2021.11.18

С.Ганбаатар: Жолоочийн даатгалын хуульд төрөөс зохицуулалт хийх эрхтэй

УИХ-ын /2021.11.18/-ны өдрийн ээлжит хурал эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар горимын санал орууллаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

Тэрбээр МАН "Даатгалын компаниудад худалдагдсан барьцаалагдсан хахууль авсан байна. Энэ хуульд хоёр горимын санал оруулж байна. Эхлээд үндэслэлээ хэлье. Нэгдүгээрт энэ хууль бол өөрийн өөрсдийнхөө төлөө эрсдэлээ үүрье гэсэн хууль. Сая машин эзэмшигч хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалах тухай хууль юм. Төрд авах гэсэн юм байхгүй. Би энэ хуулийг чимээгүй дэмжсэн.Санал авах хэрэгтэй. Төрд авах гэж байна гэсэн PR-ийг даатгалын 14 компанийн эзэд битүү явуулсан.

Өнөөдөр сая жолоочийн эрх ашгийг хамгаалах тухай энэ зааланд ярьсангүй. Жолооч нарын төлөөлөл эрх ашгийн төлөө дуугардаг хүмүүсийг оролцуулах хэрэгтэй гэсэн горимын санал оруулж байна. Төрөөс 14 компаниудад 230 тэрбум төгрөгийг төрийн АЖД аар хурааж авч байна.Төрийн нэрийг барьж, төрөөс монополь эрхтэй тусгай зөвшөөрөл авсан 14 компани энэ мөнгийг зарцуулж байгаа. Тэд зөвхөн тар энэ мөнгийг авах гэж байна гэсэн мэдээлэл явууллаа. Үндсэн хуулийн 5,4-т төрөөс эдийн засгийг зохицуулна гэж заасан. Бид төрийн зохицуулалттай эдийн заагт амьдардаг. Мал шиг талд бэлчдэг хүмүүс биш, төрөөс зохицуулалт хийдэг.

Төр авъя гээгүй. Нэг сая жолооч нар бүгд хувийн өвчтөнүүд. энэ хувийн өмчийн эрхийн хамгаалж, үндсэндээ аваар осолд ороод дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон хэцүү цаг үед бие биенийхээ эрсдэлийг хамтдаа хувааж үүрье гэдэг энэ систем нь өөрөө өөрийнхөө төлөө хийсэн тогтолцоо. Капитализмын хатуу тогтолцоог зөөллөж өгсөн бодлого. Энэ тогтолцоог үгүй хийж болохгүй. МАН-ын бүлэг эргэж харах хэрэгтэй. 200 гаруй тэрбум төгрөг бага мөнгө биш.

Баян 14 компани эрх ашгийг их ярьж байна, харин 700 гаруй жолоочийн эрх ашгийг бодох хэрэгтэй. Энэ жолооч нарын эрхийг өлгийд нь үгүй хийх гэж байгаа бол Засгийн газраас орж ирж байгаа даатгалын тухай хуультай нэгтгэж оруулж ирээч. Гадаад улс орнуудын хуулийг хараарай. Энэ хуулийг сайн дурын хуультай адилхан ойлгож болохгүй.