Жолоочийн даатгалын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
2018.05.03

Жолоочийн даатгалын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр /2018.05.03/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Жолоочийн даатгалын тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2018 оны 1 сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хуулийн төслийг танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2016 оны долдугаар сарын 21-ний өдөр Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг батлан гаргахдаа энэ хуулийг дагаж 8 хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталж, хууль тогтоомжийн уялдааг хангах ажлыг хийсэн. Харин Жолоочийн даатгалын тухай хууль дахь холбогдох заалтыг орхигдуулсан тул дээрх төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийг ХЗБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.

Тус байнгын хороо 2018 он 4 сарын 24-ний өдөр хэлэлцэх эсэхийг хэлэлцэж хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 93.3 хувь нь дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт асуулт асууж, хариулт авлаа. Ингээд хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 58.1 хувь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ХЗБХ-нд шилжүүлэв