2021.11.04

Б.Баттөмөр: Манайд хэдий хэр хэмжээний мөнгө угаагдаж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Мөнгө угаахтай холбоотой асуудлыг ярих хэрэгтэй. Мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олсон мөнгөө тодорхой эргэлтэд оруулаад хууль ёсны юм шиг болгож байгаа үйл явц. Энэ чиглэлээр манайх маш бага ярьж байна. Манайд хэдий хэр хэмжээний мөнгө угаагдаж байна.Төрөөс олсон мөнгөө нуух, татвараас зугтах зорилгоор угаадаг. Гэмт хэрэгт холбогдсон хүн өөрийн мөнгөө нотолж чадахгүй бол улсын орлого болдог энэ зарчим олон улсад хэрэгжиж байна.Мөнгө угаах терроризмтой тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан.

2020 онд хэрэгжилтийн үнэлсэн. Ямар үр дүн гарсан бэ? Зөвлөмжүүдийн биелэлт 2021 онд ямар байна.Улс орон бүр Мөнгө угаах террозимтэй тэмцэх санхүүжилттэй холбоотой үндэсний эрсдэлийн үнэлгээг 2-4 жилийн хугацаатай шинэчлэгддэг. хэзээ шинэчлэх вэ? Фатф-д жилд нэг удаа тайлагнадаг. Энэ ажил ямар шатандаа явж байна.Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар дэлхийн хэмжээнд хийгдэж байгаа санхүүгийн гүйлгээний 5 хувь буюу 5 ихнаяд доллар угаагдсан мөнгө гэж тооцоолдог. Манайхаас угаагдаж байгаа зүйл байна уу? Манай улсад орлогоо нотлохыг хэн ч шаардадгүй.  

Түүний асуултад Монголбанкны Ерөнхийөлөгчё Лавхсүрэн хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn