2021.10.22

С.Чинзориг: 10 их наядын хөтөлбөр хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Статистикийн газраас гаргасан судалгаагаар ажилгүйдэл нэмэгдсэн, өрхийн зарлага буурсан гэх мэт дүн байна. мөнгөний бодлого үр дүнгээ өгч чадсан уу? Валют өссөн ч импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Одоо Монголбанкны үнэт цаасыг арилжааны банкнууд авах сонирхол их байна. 10 ихнаядын хөтөлбөр хэр үр дүнтэй хэрэгжиж байна. Арилжааны банкны төгрөгийн харилцах хадгаламж нэмэгдлээ гэсэн байна. Энэ 10 ихнаяд хадгаламж хэлбэрээр байршиж байж магадгүй, шалгалт хийсэн үү? Цаашдаа бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэл ажил хийх шаардлага байна. Аж ахуй нэгжүүдэд зээл олгоход шалгуул өндөр байна. үүнийг зөөллөх боломж байна уу?

Түүний асуултанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn