2022 онд Сэлбэ голын дагуух амралт спортын цогцолбор барих бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ
2021.09.06

2022 онд Сэлбэ голын дагуух амралт спортын цогцолбор барих бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ

Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 156 га газарт Сэлбэ дэд төв буюу нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт баригдаж байгаа билээ.

Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн хүрээнд хэрэгжиж буй уг Сэлбэ дэд төвийн цогц бүтээн байгуулалтын ажлуудыг Бодь пропертиз ХХК 2019 оноос эхлэн хийж үерийн хамгаалалтын далан сувгийн дотор ханын цутгалт болон далангийн дагуух нийт 3.01 га газарт шаварлаг хөрсийг сольж ногоон байгууламж, сагсан бөмбөгийн талбай, тоглоомын талбай, чийрэгжүүлэх төхөөрөмж, иргэдийн амарч суух сандал, сүүдрэвч, явган хүний зам зэргийг цогцоор нь тохижуулж ашиглалтад орууллаа.

2022 онд Сэлбэ голын урсцыг хамгаалсан усан сан, үерийн хамгаалалтын далан барих, Сэлбийн эрэг дагуух амралт спортын цогцолбор барих томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ.