Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгууллаа
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсын Үндсэн хуулийн гучин хоёрдугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэн 2009 оны зургадугаар сарын 4-ний өдөр захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах ажлын хэсэг байгуулав.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Г.Батхүү, нарийн бичгийн даргаар УИХын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, гишүүдэд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Жекей, Ч.Сайханбилэг, Сү.Батболд, С.Баярцогт, Л.Болд, Н.Батбаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Л.Амарсанаа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор, бусад холбогдох албан тушаалтнууд орсон байна.