2021.07.08

Н.Наранбаатар: Хуульд Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах тухай тусгагдсан уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.08/ нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Үндсэн чиглэл, төлөвлөгөө, төсөв, аймгуудын хөгжлийн баримт бичгүүд, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалууд цэгцлэгдэж нэг шугаманд орох уу? Юу нь яг тодорхой өөрчлөгдөх вэ? Аймгуудаа бүсчилэн хөгжүүлнэ гэж ярьсан боловч бодитой үр дүнд хүрсэнгүй.

Эдийн засгийн хөгжлийн яам байгуулна гэж ярьсан. Энэ талаар уг хуульд тусгагдан орж байна уу?

Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn