2021.06.29

С.Чинзориг: Зөвлөлийн дарга нь орон тооны байснаар буруу жишиг тогтоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Кино урлагийн зөвлөлтэй байх юм байна. Манайд олон зөвлөл байдаг. Дандаа орон тооны бус. Харин энэ зөвлөл орон тооны бус 10 гишүүнтэй , зөвлөлийн дарга нь орон тооны байх юм байна. Энэ буруу жишиг тогтоно. Төрийн албан хаагч байх юм байна. Хууль хийх болгонд зөвлөл хийж, орон тооны даргатай байж болох уу? Киног сангаас эргэн төлөлттэй болон эргэн төлөлтгүй санхүүжүүлнэ гэж байна. Төсөл сонгон шалгаруулалтаар хийх ёстой.  Бүх киног сангаас санхүүжүүлэх нээ. Замбараагүй зүйл уруу явлаа. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ч.Номин хариуллаа.