2021.05.25

Ц.Мөнхцэцэг: Цахим боловсролын томоохон хөрөнгө оруулалтын тооцоог хэрхэн гаргасан бэ?

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2021 оны төсвийн жилд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх хөрөнгө оруулалтын ажлын явц байдал, цаашид боловсролын салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаар болон боловсролын цахим шилжилт буюу багш сурагчдыг комьпютержүүлэх үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонслоо. 

Мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

"Монгол Улсын боловсролын систем цахим шилжилт хийх тухай БШУ-ны яам болон УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо, БСШУС-ын байнгын хороо онцгой анхаарч байгаа. Тиймээс цахим шилжилтийн хөтөлбөр, бодлогуудыг дэмжиж байгаа. 2 жил монголын боловсролын салбарт сорилт, бэрхшээл учиру байна. Цаашид сургамж авч цахим боловсролыг бүх шатандаа хэрэгжүүлж, танхимтай хослуулах, цахим сургууль байгуулах боломжийг олгож байна.

Их дээд сургуулиуд цахим хичээл явсан. Оюутнууд харьцангуй гайгүй үнэлгээтэй байгаа ч ЕБС-ийн бага, дунд ангийнхан нилээн бэрхшээлтэй тулсан. Багш нар хичээсэн. Үр дүн, хоцрогдлыг хэлэх нь зүйтэй.

Ирэх жилүүдэд цахим шилжилт дээр өндөр дүнтэй төсвийн хөрөнгө оруулалт тавьжээ. Үүн дээр тооцоолол хэр хийсэн бэ? Багш нарыг зөөврийн компьюьерээр хангана гэсэн байна. Энэ зүйтэй. Гэхдээ хангамж, тооцоогоо яаж хийсэн бэ? Багш нарын гар дээр одоо байгаа нь хуучирсэн хэдий ч программын хувьд шинэчлэл хийгээд явах боломжтой. маш өндөр дүнтэй ажил байна.

Сургуулийн багш нарт өгөхөөс гадна сурагчид ч үйлдвэрээс нь маш хямдаар авах боломжтой байгаа. Энэ ажлын тооцоо хэр хийсэн бэ? СБД, БГД, Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүд тойрогтоо цахим сургалт хийж байгаа. Системийг амжилттай нэвтрүүлж байна. үүн дээр яамны зүгээс тооцоолол хэр хийж байна вэ?

Сургуулиудын мэдээлэл зүйн кабинетын шинэчлэл хийнэ гэж байгаа юм байна. Үүний тооцоолол бас хэрхэн хийж байна вэ?"

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn