Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хоёр гишүүнийг томилов
2021.04.02

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хоёр гишүүнийг томилов

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.02\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх,томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Батлут танилцуулав. 

Уг зөвлөлд даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн Хаянхярваагийн Амгаланбаатар, Хуягийн Ганбаатар нарын бүрэн эрхийн хугацаа дууссан байна. Мөн Төмөр-Очирын Батзул, Энэбишийн Оюунтэгш, Намгарын Алгаа нар чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд ирүүлсэн байна. Байнгын хорооноос Сүхбаатарын Эрдэнэбат, Саарайгийн Жаргалсайхан нарыг даатгуулагчийг төлөөлсөн, Энхтайваны Энхжаргал, Хоржавын Амгалан, Лхагважавын Төр-Од нарыг ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тус томилох тухай тогтоолын төсөл боловсруулжээ.

Ийнхүү санал хураахад Э.Энхжаргал, Л.Төр-Од нарыг тус зөвлөлийн гишүүдээр томилохыг дэмжиж, тогтоол батлав. Харин С.Эрдэнэбат, С.Жаралсайхан, Х.Амгалан нарыг томилохыг дэмжээнгүй тул Нийгмийн бодлогын байнгын хороогоор дахин хэлэлцэх болов.