2021.03.23

Б.Жаргалмаа: Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд онцгой анхаарч, бодит үр дүнд хүрэх нь чухал

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,03,23/ хуралдаанаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайланг сонслоо.

Гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр дүнд хүрэхгүй байгаа шалтгаанд хүн хүч,хөрөнгө мөнгөний хангалттай нөөц үндэсний хэмжээний дэд бүтэц байна уу? Байгаа бол энэ дэд бүтэц хангалттай ажиллаж чадсан уу? гэдэг нь эргэлзээтэй байна. Гадны хөрөнгө оруулалтаар ихэнх ажил явдаг, харин төсвөөс хөрөнгө мөнгө шийдүүлэх хэрэгтэй гэж харсан.

Мөн төрийн байгууллагуудад жендэрийн талаарх мэдлэг,соёл муу, албан хаагчдын чадвар муу байгаа нь ажиглагдлаа. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 2010 онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Мэдээж ковид нөлөөлсөн.

Гэхдээ ажлын байранд жендэрийн мэдрэмжтэй хандах шаардлага үүсэж байгааг сануулж байна. Өнөөдөр бид өөрсдөө бүтээгч, хөдөлмөрлөгч байх хэрэгтэй. ХХААЯ-нд үрээр хангуулах, Боловсролын яаманд сүүг хүүхдүүддээ илүү өгөх талаар санал хүргүүлсэн байгаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn