2021.01.29

Ц.Мөнх-Оргил: Сайдын ажил зөвхөн яамны ажил биш

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна. 

Гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 

Шинэ Засгийн газар таалагдаж байна.16 сайдын 50 хувь хэвээрээ байна. Л.Оюун-Эрдэнэ сайд Ц.Нямдорж сайдтай хамтарч ажиллах гэж байгаа нь сайн байна. Энд Их хуралд ажиллаж байгаагүй сайд нар байна. Бодлогоо сайн яриарай. Засгийн газрын ачаанаас үүрэлцээрэй. Зөвхөн яамны ажил биш.

Өмнөх Эрүүл мэндийн сайд сайн ажиллаж байсан. Шинэ сайдад их ажил хүлээгдэж байгаа. Эрүүл мэндийн даатгал, эмийн хуульд анхаарч ажиллаарай. Эмийн агентлагтай болохоор болсон. Ч.Номин сайд сайн хийнэ гэж итгэж байна. Өмнөх сайд сайн ажилласан. Боловсролоо шинэчлэхгүй бид улс орноо хөгжүүлж чадахгүй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn