2021.01.29

Б.Энх-Амгалан: Хариуцлагатай, хурдтай өмнөхөөсөө хоёр дахин илүү ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна. 

Гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

У.Хүрэлсүхийн Засгийн газар олон шинэ зүйлийг эхлүүлсэн. Нефтийн үйлдвэр,Зам харилцаан, Цэвэр экологийн бүтээгдэхүүнээр иргэдээ хангах, Хөрөнгө оруулалтаа дэмжих, Хийн хоолой, Гадаад харилцаа гээд олон зүйл бий. Үүнийг үргэлжлүүлэн ажиллана гэдэгт найдаж байна.

Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх хариуцлагатай ажил ногдож байна. Хариуцлагатай, хурдтай өмнөхөөсөө хоёр дахин илүү хийгээрэй. Ковидын үед бүх салбар амаргүй байна. Бүх гишүүд захиалгат, захиалгат биш ажил битгий хийгээрэй. Энэ Засгийн газрыг ажлын хийлгээрэй. Хүнд үеийг хамтдаа даван гаръя.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn