2020.12.17

С.Одонтуяа: Ухуулагчийн зардлыг бууруулах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Өмнөх сонгуульд зардал гаргах, ухуулагч нэрээр мөнгө тараалтаа хийх байдал санхүүгийн боломж багатай нэр дэвшигчид хүн тусаж байсан. Ухуулагч нэрээр хуулийн дагуу мөнгө тараалтын ажил хийгдсэн байдаг. Энэ заалтыг өөрчилнө гэсэн байна. Үүн дээр тайлбар авъя. Бид сонгуулиар мөнгөө үрдэг үүнийг зогсоох хэрэгтэй. Шевейдэд туршлага судлаад явж байхад нэг гишүүн 2500 евро сурталчилгаанд зарцуулаад, намаа ялсны дараа буцааж төлсөн гэж байсан. Харин манайд сонгуулийн ерөнхий хорооноос гаргаж байгаа зардлыг хархад маш өндөр. 400-500 сая гэх мэт хөөрөгдөж байгаа. Ухуулагчийн зардлыг бууруулах ёстой.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Манайх сонгуульд өндөр зардал гаргадаг оронд ордог.Цаашдаа мөнгөний сонгуулиас татгалзах сорилт байна. 200 сонгогч тутамд 1 ухуулагч гэдгийг татгалзаж байгаа ч АН-ын бүлгээс татгалзсан санал орж ирсэн.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn