2020.12.16

Ж.Сүхбаатар: Ухуулагч ажиллуулах нэрийдлээр сонгогчдын саналыг худалдан авч байна

УИХ-ын төрийн байгууллагын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Ухуулагч 200 хүртэлх сонгогчдыг хариуцаж ажиллана гэж байна. Үүнийг өөрчилье. Энэ тоог сонгогчдыг худалдаж аваад байхаар нь тоо тавьсан юм. Харин сүүлийн сонгуулиудаас хархад сонгуулийн төлбөртэй, авилгажсан байгууллагуудыг дэмжсэн болж байна. Бусад гадны орнууд дэмжиж байгаа хүнээ ухуулан сурталчилж сайн дураараа ажиллалаг. Ухуулгын ажил маш өөр. Үүний зорилго сонгогчдын саналыг худалдан авахад чиглэгдээд байна. Монгол шиг нүсэр бүтэцтэй намын тогтолцоо алга. Сайн дурын ажилтныг явуулах хөшүүрэг хэрэгтэй. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар төлбөртэй ухуулагч нарыг өөрчилье. Саар зүйлээ өөрсдөөсөө эхэлж өөрчилөх цаг болсон.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn