2020.11.05

Л.Энх-Амгалан: Эдийн засгийн өсөлтөө хэрхэн шийдэх талаар ярилцах шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

 УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Хурлаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн алдагдлыг хэрхэн багасгах, төсвийн сахилга батыг яаж сайжруулах, төрийн өмчит компаниуд дээр байгаа эдийн засгийн боломжоо яаж ашиглах Засгийн газрын өр, эргэн төлөлтийг шийдэх шийдэл зэрэг чухал асуудлаа ярилцах хэрэгтэй байна. Бидний өмнө том сорилт байна. Гэхдээ малаас гаралтай түүхий эд болох 400 мянга гаруй тонн мах, 30 гаруй мянган тонн хонины ноос,10 гаруй мянган тонн ямааны ноолуурыг боловсруулах боломж байна. Арьс, ширний 15 аас доошгүй сая нөөц байна. Үүнийг эргэлтэд оруулж чадвал ойролцоогоор 3 ихнаяд буюу 1,1 тэрбум төгрөгтэй тэнцэх экспорт хийх боломжтой. Үүнийг ажил хэрэг болгоход 500 орчим тэрбум төгрөгийг төсөв, мөнгөний бодлогоороо дамжуулаад явж чадвал хөдөө аж ахуйн салбараа хөл дээр нь тогтоож, ажлын байр нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд хүрч чадах бодит боломж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn