2020.10.28

Ж.Сүхбаатар: Төр хүчтэй байхын үндэс нь шүүх байгууллага юм

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2020.10.28/ хуралдаж, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

"Би Сангийн яамны дарга нараас Шүүхээр орж үзсэн үү гэж асуумаар байна. Бид шударга ёс, шүүхийн асуудал ярьдаг. 

Статистик мэдээлэл хараарай. Ардчиллын амин сүнс, иргэдийн эрхийг хамгаалах зүйл нь шүүх. Цаг үе амаргүй байна. Шүүхийн асуудлыг цэгцэлхээр ярьж байна. Гэтэл зарцуулж буй мөнгө юу вэ гэдгийг хараарай. Дээд шүүх 5 тэрбумын төсөвтэй юм байна. ШЕЗ бусад шүүхээ нийлүүлээд 60 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй. 523 шүүгчтэй. Жишээ нь СБД, ЧД дээр эхний 3 улирлаар 45,000  хүн үйлчлүүлсэн. нэг хуралд зэрэг яваад умгар өрөөнд хариуцагч, нэхэмжлэгч нь тулчихсан. Зөвлөлдөх тасалгаа гэхэд яриаг нь чагначихаар хамгийн сарампай байдаг. Дарханы анхан шатны шүүх түрээсийн байранд ажилладаг байх жишээтэй. Үзүүлэлт нь дэлхийн 141 улсын шүүхийн хараат бус байдлаараа 120-д эрэмбэлэгдэж байна. Улсаа сайн сайхан авч явахын үндэс нь энэ шүүх байна. Хашаа хашлага нь энэ шүүх шүү дээ. Хашаа, хашлага давж байгаа үйлдлийг зогсоож, цээрлүүлж байгаа нь энэ шүүх шүү дээ. 

2 сая төгрөг авдаг шүүгчдийг 4-5 сая төгрөгийн цалин авдаг гэж харлууллдаг. Эдгээр 500 гаруй шүүгчийн төлөө гэхээс илүү иргэд энэ шүүхээр их үйлчлүүлж байна. төр хүчтэй байх үндэс нь шүүх юм. Шүүхээ янзлаагүй улс доройтдог. 500 гаруй шүүгч дээр 70 мянга гаруй хэрэг шийдвэрлэгддэг. Ийм нөхцөлд ажиллах орчин нөхцөл, шүүхийн үйлчилгээг сайжруулахгүй бол ахиц гарахгүй шүү."

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.