2020.07.06

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ард түмэн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд сайн ажиллахыг шаардана

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.06\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, түүнд оруулах өөрчлөлтийг тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд сайн ажиллана гэж итгэж байна. Монголын ард түмэн мөрийн хөтөлбөрийг чинь шаардана. Тэр дотор уул уурхайг ашиг шимтэй болгоно, үр дүнтэй болгоно, уул уурхайг түшиглэж ажлын байр бий болгож өрөө дарна гэсэн мөрийн хөтөлбөртэй байсан. Уул уурхайн гэрээ болох дубай, оюу толгойн гэрээг хар толгойгоороо хэн хариуцах вэ? Энэ бүтэц бүрэлдэхүүний аль яам, сайд хариуцах вэ? гэдгийг сонсох хүсэлтэй байна.