Сантмаргаз сумын ард иргэд, сонгогчидтойгоо уулзлаа
2020.06.10

Сантмаргаз сумын ард иргэд, сонгогчидтойгоо уулзлаа

УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нар Их, бага Маргаз уулаараа алдартай Сантмаргаз сумын ард иргэд, сонгогчидтойгоо уулзлаа.

Энэ жил ашиглалтад орсон 320 хүүхдийн суудалтай 3 давхар сургууль болон Засгийн газрын бусад бүтээн байгуулалтуудыг иргэд маш сайн мэдэж байсан бөгөөд чин сэтгэлийн талархлын үгсээ хэллээ.

Нэр дэвшигч Б.Баярсайханы эмэгтэйчүүд, хүүхдүүдийн төлөө хийдэг ажлуудад талархаж байгаагаа илэрхийллээ.
Завханчуудаа  Хүчээ нэгтгэе!