Чуулганаар 6 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ
2020.05.15

Чуулганаар 6 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.15\ хуралдаанаар, 6 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ. 

Хэлэлцэх асуудал:

  • “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан/;
  • Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулгыг сонсоно;
  • “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;