Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2020.04.17

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.17\ хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. 

Улсын Их Хурлын гишүүн, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар танилцуулав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Н.Учрал, Л.Энхболд нар ажилласан байна. Ажлын хэсэг хуралдаад төслийн зарим нэр томъёог холбогдох бусад хуулийн нэр томъёотой нийцүүлэх, цахим архивын санг төлбөртэй болон төлбөргүй үйлчилгээний талаарх зохицуулалтыг тусгах, Үндэсний архивын сан хөмрөгт төрийн чиг үүргийг хууль эсвэл гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн архивын баримтыг хамруулах, төрийн архивын үндсэн чиг үүрэгт хамаарах хөмрөгийн баримтын агуулга, байршил, бүрэлдэхүүн цахим мэдээллийн санд оруулах, төрийн архивын ажилтны нийгмийн баталгааг хангах, төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх зэргийг тусгажээ. 

Тухайлбал, төслийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг “31.3.Иргэний намтар, түүхэнд холбогдох архивын баримтыг үүсэж бий болсноос хойш 70 жил өнгөрсний дараа эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглуулж болно.” хэмээн өөрчлөн найруулж, 31.4 дэх хэсгийн “иргэдийн хувийн амьдрал, эд хөрөнгө байдалд” гэснийг “иргэний намтар түүхэнд” гэж өөрчилж, 31.5 дахь хэсгийн “зөвшөөрлийг мэдэгдэж, тухайн баримтыг ил болгох” гэснийг хасах гэснийг гишүүдийн олонх дэмжсэн. “Баримт бичгийн хэвлэмэл хуудсанд тавигдах шаардлага” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн “Төрийн” гэснийг хасаж, 39.2 дахь хэсгийн “бэлэгдэл” гэсний дараа “болон барааны” гэж нэмж, 39.1 дэх хэсгийн, 39.3 дахь хэсгийн “зааврыг” гэснийг “журмыг" гэж тус тус өөрчлөх юм байна. 

Төслийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийг 43.1.4 дэх заалт болгон “43.1.4.Энэ хуулийн 43.1.1-43.1.3-т зааснаас бусад тохиолдолд ажпын 7 өдрийн дотор.” Хэмээн өөрчлөн найруулж, 43.3 дахь хэсгийн “заалт” гэснийг “цохолт” гэж, өөрчилж, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсгийн “хэмжээнд мөрдөх” гэснийг, мөн хэсгийн “арга зүйн” гэснийг хасахыг гишүүдийн 80 хувь нь дэмжсэн юм. Төслийн Долдугаар бүлгийн гарчиг “Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтны эрх зүйн байдал” гэснийг “Бусад зүйл” гэж өөрчилж, “Наймдугаар бүлэг, бусад зүйл” гэснийг хасаж, Долдугаар бүлэгт “49 дүгээр зүйл. Төрийн архивын ажилтны нийгмийн баталгаа

49.1. Төриин архивт архивч, архивч-судпаач, сан хөмрөгч, сэлбэн засагч, архивын баримтын хадгалалтын технологич, баримт ариутгагчаар ажиллаж байгаа төрийн албан хаагчид 10 жил тутамд 1 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор тусгасан. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Нямдорж нар асуулт асууж, саналаа хэллээ . 

Хуулийн төслийг гишүүдийн олонхи дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр  ХЗБХ-нд шилжүүллээ.