2020.01.23

Ц.Гарамжав: Оюуны өмчийн дархлааг бий болгоход төрөөс ямар дэмжлэг өгч чадах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.23/ нэгдсэн хуралдаан 10.41 цаг эхэллээ. Чуулганаар, найман хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсний УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулав. 

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Оюуны өмчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Нийгмийн харилцааны бүх салбарт оюуны өмчийн дархлааг бий болгох, дэмжихэд төрийн зүгээс ямар дэмжлэг өгч чадах вэ? Мөн энэ хуулийг хэрэгжүүлсэнээр бид олон улсын ямар тунхаглал конвенцийн заасан чиглэл, арга хэмжээг өөрийн нутагт нутагшуулж чадах вэ? 

Олон зүйлийг санаачилах хийх оюуны чадамжтай залуучууд ялангуяа өсвөр насныхан ихээр бий болж байна. Олон улсын тэмцээн уралдаануудад хүүхдүүд маань маш өндөр оноо авч байна. Энэ хүмүүсээ дэмжих оюуны онцгой бүтээл гаргуулах тал дээр яаж энэ хууль чиглэгдэж дэмжлэг өгөх вэ? Хамгалах үүрэг нь ямар хэлбэрээр илэрч хэрэгжүүлэх вэ?