Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл батлагдлаа
2019.12.20

Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл батлагдлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.20\ хуралдаанаар Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-аас 2018 оны тавдугаар сард Баяжуулсан хүнсний тухай хуулийг батлан зарим төрлийн хүнсийг баяжуулахтай холбоотой харилцааг зохицуулах болсон. Уг хуулийг батлахаас өмнө зөвхөн хүнсний давсыг иодоор баяжуулах асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулж байсан юм. Иймд Баяжуулсан хүнсний тухай хуулийн зохицуулалттай давхардаж буй Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийг ХХААБХ-оор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцууллаа.

аяжуулсан хүнсний тухай хуулиар зарим төрлийн хүнсийг баяжуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан билээ. Энэ хууль батлагдахаас өмнө зөвхөн хүнсний давсыг иодоор баяжуулах асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулж байсан юм.

Иймд Баяжуулсан хүнсний тухай хуулийн зохицуулалттай давхардал үүсгэж байгаа тул Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Уг хуулийн төслийг дагалдан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар Баяжуулсан хүнсний тухай хууль бусад хууль тогтоомжтой давхардал, хийдэл, зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна.

Ингээд гишүүдийн олонх дэмжиж тус хуулийн төсөл батлагдлаа.