Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2019.10.23

Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2019.10.23/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч. Улаан танилцууллаа.

Баяжуулсан хүнсний тухай хуулиар зарим төрлийн хүнсийг баяжуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан билээ. Энэ хууль батлагдахаас өмнө зөвхөн хүнсний давсыг иодоор баяжуулах асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулж байсан юм.

Иймд Баяжуулсан хүнсний тухай хуулийн зохицуулалттай давхардал үүсгэж байгаа тул Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Уг хуулийн төслийг дагалдан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар Баяжуулсан хүнсний тухай хууль бусад хууль тогтоомжтой давхардал, хийдэл, зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ямар шалтгаанаар хуулийн хэрэгжилт муу байна вэ?

А.Сүхбат: Хүнс тэжээлийг баяжуулахад нарийн технологи шаардлагатай

нар асуулт асууж хариулт авлаа. Ингээд байнгын хорооны гишүүд Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.