2019.12.17

УАШ хурдан тэмээний уралдаан Өмнөговь аймагт боллоо

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл доор Өмнөговь аймгийн Даланзалгад хотод анх удаа улсын аврага шалгаруулах хурдан тэмээний уралдаан зохион байгуулагдлаа. Тус уралдаанд 8 аймгийн уяачид, малчид, иргэд ирж оролцон хурдан тэмээгээ гурван насны ангилалд уяж оролцуулсан байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Тэмээний ашиг шим, үйлдвэр угсааг нь сайжруулахад төрийн бодлого дэмжлэг хэрэгтэй. Говь нутаг руу зорин ирж байгаа дэлхийн аялал жуулчдын нэг сонирхол татаж буй арга нь тэмээ юм. Говийн ард түмэн маань тэмээн сүргээ хэрхэн хөгжүүлэх үү? яаж өсгөх үү? тэмээчдийнхээ нэр алдрыг хэрхэн алдаршуулах уу?  тоо толгойг яаж нэмэгдүүлэх үү? тэмэээн соёлыг дэлхийд хэрхэн таниулах уу? гэдэг тал дээр бүх түвшинд анхаарлаа хандуулж, нэгдсэн бодлоготойгоор ажиллаж чадаж байж тэмээчдийн хөдөлмөр сэтгэлийг үнэлэх боломж нээгдэнэ.