2019.12.12

Ц.Мөнх-Оргил: Далайд ажиллаж байгаа хүмүүсийг Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиар зохицуулж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.12\ хуралдаанаар  Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Далайн хөдөлмөрийн тухай” конвенцэд 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

Манай хөдөлмөрийн хуулийн зохицуулалтын онцлог Монгол улсын нутаг дэвсгар дээр үйл ажиллагаа явуулж буй ажил олгогч тэр ажил олгогчоос ажил авч буй ажилтан хоёрын харилцааг зохицуулна уу гэхээс хаа газар яваа нь бүү мэд их далайд яваа 300 гаруй онгоцийг зохицуулна гэж байхгүй.

Далайд ажиллаж байгаа хүмүүсийг Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиар зохицуулж болохгүй. Далбааны эзэн улсын хяналт гэж заалт дээр мэргэжилийн нарийн шаардлага тавиад явж байх боловсон хүчин байх уу? Боомтын хот нь хаан байх юм захирагч нь хэн байх юм?