“Амин бүс" аян эхэллээ
2019.11.16

“Амин бүс" аян эхэллээ

Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбоо, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах байгууллагын чадавхыг сайжруулах нь” техникийн туслалцааны төсөл зэрэг байгууллага хамтран зохион байгуулж буй “Амин бүс” сэдэвт зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх олон нийтийн компанит ажлын нээлт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны 76-р дунд сургууль дээр зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбоо, ГССҮТ,Дотоод хэргийн их сургууль, СХД-ийн 76,67,104,134 дүгээр сургуулиудын удирдлага, сурагчид, эцэг эхийн төлөөлөл, хороодын засаг дарга нар болон бусад оролцогч талуудын төлөөлөл оролцов.