2019.10.11

Б.Бат-Эрдэнэ: Ирц муу байна хуралдаанд ирдэггүй хүмүүсийг зарлаж эхлэнэ шүү

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.11/ нэгдсэн хуралдаан эхэлээ.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 12 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Аймшигтай нөхцөл байдал үүсээд байгаа. Сэтгэл зовоод байх боллоо. Үдээс хойш энэ асуудал дээр онцгой анхаарах юм байгаа биздээ. Бүх түвшинд юмыг дарах нуух сонирхолтой байдаг. Өнөөдөр энэ Их хурлын ирц үнэхээр муу байна.

Сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хуралдаа ирдэггүй хүмүүсийг нэр усаар нь цагтай нь гаргасан байгаа. Энийг зарлаж эхлэнэ шүү. Яг цагаа тулахаар 20 гишүүн суугаад хууль баталж байдаг.