2019.09.05

О.Баасанхүү: Баялагийг тэгш хүртээнэ гэдэг бол харьцангуй ойлголт

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Өмнө нь хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн багц саналыг хэлэлцүүлэхийг хойшлуулаад байсан юм. Харин өнөөдөр үдээс хойших чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэж байна. Одоо гишүүд байгалийн баялгийг ашиглахтай холбоотой заалт дээр байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Хувь хүнд өмчлүүлсэнээс бусад аливаа байгалын баялаг ард түмний мэдэлд төрийн өмч байна гэсэн заалтыг өөрчилж төрийн өмчийг 2 хувааж төрийн өмч, төрийн нийтийн өмч гэж өнөөдөр энд нилээн маргаан гаргаж байна. Аливаа байгалын баялагыг хүртээхдээ гурван зарчимыг баримтлах ёстой.

Байгалын баялаг ямар нэг хүний ямар нэг төрийн хүчээс хамаарахгүйгээр өмнө болон ирээдүйд төрөх хүнд хамаарахгүйгээр баялаг гэдэг зүйл оршин тогтносон. Тэр утгаараа 3 зарчим барих ёстой. Одоо байгаа хүмүүс яаж хүртэх юм, ирээдүйд төрөх хүмүүс яаж хүртэх юм, нөхөн сэргээгдэхгүй байгалын баялагыг яаж хэвээр нь хадгалж явах юм. Тэгш хүртээнэ гэдэг бол харьцангуй ойлголт.