2019.06.06

Ц.Гарамжав: Эрдэнэт үйлдвэр бол Монгол улсын хамгийн үлгэр жишээ болсон гэрээ хэлэлцээртэй үйлдвэр

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол,  ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав асуулт асууж хариулт авав.

Монгол,  ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрээр соёрхон батласан тухай гэрээг хуулийн дагуу хэлэлцэж хүчингүй болгож байна. Эрдэнэт үйлдвэр бол Монгол улсын хамгийн үлгэр жишээ болсон гэрээ хэлэлцээртэй үйлдвэр гэж боддог.

Олон мянган хүнтэй хот байгуулагдсан, дэд бүтэц байгуулагдсан. Улсын төсвийн нэлээд хувийг бүрдүүлж байгаа. Оросын тал хувьцаа эзэмшихээ больсон юм чинь Монгол улс 100 эзэмшиж байгаа гэхдээ энэ 51/49 хувь өнөөдрийн түвшинд ямар байгаа вэ? эргэж тооцогдох ямар нэг өглөг авлага байгаа юу? Бүр мөсөн Монголын талд ирсэн үү?