2018.06.27

Цахим бодлогын түр хороог Н.Учрал даргална

УИХ-ын Цахим бодлогын түр хороо өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар, тус түр хорооны даргаар Н.Учрал гишүүнийг томиллоо.

Тус хороог байгуулах УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн 5 дугаар сард УИХ баталсан юм. Тогтоолыг санаачлагчид дэлхий дахинд мэдээлэл харилцааны технологи ашиглан газар зүйн байршил, хүний амын тоо, эдийн засгийн боломжоос төдийлэн хараат бусаар хөгжлийн шинэ эрэмбэд хүрсэн жишээ, загварыг ашиглан улсын эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломжийг үүсгэн баялаг бүтээх, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай, шударга болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албыг цомхон чадварлаг шуурхай болгох арга зам, дүгнэлт, санал боловсруулах зорилго бүхий “Цахим бодлогын түр хороо” байгуулах зайлшгүй шаардлага үүссэн хэмээн үзсэн юм.

Тогтоолоор түр хороог УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Б.Баттөмөр, Л.Болд нарын 26 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Түр хороо тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд байгуулагддаг. Асуудал шийдэгдсэний дараа татан буугддах юм. ГэхдээБайнгын хорооны бүрэн эрхийг хэрэгжүүлэнэ. 

 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn