2017.10.27

Б.Саранчимэг: Төрийн албыг улстөржүүлдэг гажуудсан системийг яаж залруулах вэ?

Өнөөдөр /2017.10.27/ УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг асуулт асуулаа.

Б.САРАНЧИМЭГ: ӨМНӨХ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАД Ч МӨН ТӨРИЙН АЛБЫГ УЛСТӨРЖҮҮЛЭХГҮЙ ГЭЖ БАЙСАН. ЭНЭ УДААГИЙН ХУУЛИАР ЯГ ЯМАР ШИНЭЧЛЭЛТ ХИЙСЭН БЭ?

Төслийн танилцуулгад энэ хуулийг баталснаар улстөрөөс хараат бус, шударга, ил тод харуицлагатай төрийн албаны эрхзүйн үндэс бүрдэж, мэдлэг чадвартай иргэдэд нээлттэй өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломж олгох гэсэн байна.

Одоо үйлчилж байгаа Төрийн албаны хуульны төсөлд ч гэсэн сая хэлсэн зарчмууд байсан. Гэтэл хэрэг дээрээ төрийн алба улстөрөөс хэтэрхий хараат хэвээр байсаар байгаа.

Тухайлбал намууд нарч ирээд бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг сольдог. Энэ хуулийн төсөлд эдгээр гажуудлыг яаж залруулсан бэ?

Хуулийн төслийн 4.6-д төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар зохицуулна гэсэн байна. Энд тэтгэвэр тогтоолгох насны талаар тодруулж асууя.

Одоо үйлчилж байгаа хуулиар өнгөрсөн жил ОУВС-тай тохирсноор тэтгэвэрт гарах насыг 2018 онд 6 сараар нэмээд, 2037 он гэхэд 65-тай, эрэгтэйчүүд 2027 он гэхэд 65-тай гарна. Харин өнгөрсөн сард Засгийн газраас даатгалын ерөнхий хуулийн төсөл өргөн барьсан. Тэр төсөлд эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй 35 жил ажилласан тохиолдолд өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байхаар, харин 65 нас хүрвэл өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарах боломжтой байхаар заасан. Энэ бол одоохондоо хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа.

Харин өнөөдрийн өргөн барьж байгаа хуулийн төслийн 46.2-т тэтгэвэрт гарах нас хуучнаараа эмэгтэй 55, эрэгтэй 60 нас, дээд хязгаар нь 65 гэж орж ирсэн байна. Энэ асуудалд шинэ Засгийн газар ямар бодлого баримтлах вэ? Цаашдаа энэ асуудлыг нэг мөр болгох шаардлагатай:

Д.ТОГТОХСҮРЭН: АЛБАН ТУШААЛ ТУС БҮРИЙН ШАЛГУУР ӨНДӨРСӨНӨ

Энэ хуулиар албан тушаал тус бүрийн шалгуур өндөрссөн. Тийм учраас хэн нэгэн шахааны этгээд гаднаас орж ирэхийг хориглосон. Бүтцийн өөрчлөлтийн асуудал байдаг. Энэ хуулиар бүтцийн өөрчлөлтөөр ажилчдыг ажлаас халахгүй гэж тодорхойлж зааж өгсөн.

Гаднаас түр орлон гүйцэтгэгчийг оруулж ирэхийг хориглосон. Дэд дарга эсвэл орлогч даргагүй бол тухайн албан тушаалд хамгийн ойрхон нэгжийн даргаар орлуулна гэж хуулинд заасан. Сул орон тоо гарсан тохиодолд нөхөх асуудлыг тодорхойлсон. Сул орон тоо гарсныг долоо хоногийн дотор мэдээллэх ёстой. 21 хоногийн дотор төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалт явуулах, захиалагч авах ёстой.