УИХ-ын гишүүд  “Амь Эрдэнэ” өрхийн эмнэлэгт   дуудлагын авто машин гардуулан өглөө
2010.11.25

УИХ-ын гишүүд “Амь Эрдэнэ” өрхийн эмнэлэгт дуудлагын авто машин гардуулан өглөө

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ч.Сайханбилэг  нар өчигдөр Налайх дүүргийн “Амь Эрдэнэ” өрхийн эмнэлэгт гурван дуудлагын авто машин гардуулан өглөө.

“Амь Эрдэнэ” өрхийн эмнэлэг нь Налайх дүүргийн 2 болон 5-р хороо Ар жанчивлан, Өвөр жанчивлан зэрэг алслагдсан хүн амд үйлчилдэг бөгөөд унаа машины хүрэлцээ муугаас эдгээр алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд хугацаа алдах явдал их байсан аж.

 

Тиймээс энэхүү хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж өгсөн явдалд тус дүүргийн удирдлагууд болон өрхийн эмнэлгийн хамт олон УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Д.Ганхуяг нарт баярлаж талархсанаа илэрхийлэв. Түргэн тусламжийн машинтай болсон Налайх дүүргийн иргэд эмнэлгийн  анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай авах болсондоо мөн баяртай байлаа.

 

Уг арга хэмжээнд Налайх дүүргийн засаг дарга Б.Баяндэлгэр болон албаны бусад хүмүүс, “Амь Эрдэнэ” өрхийн эмнэлгийн хамт олон, иргэдийн төлөөлөл  оролцож шинэ машины түлхүүрээ гардан авлаа. 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.