2015 он гарсаар АНУ-ын цагдаа нар 500 хүнийг алжээ
АНУ-ын цагдаа нар гэр бүлийн маргаантай холбоотой дуудлага авч очсоны дараа зэвсэггүй хүнийг буудаж хороожээ.
Мэрилинд мужийн Балтимор тойргийн Цагдаагийн газрын дарга Жим Жонсоны мэдэгдсэнээр амиа алдсан хүн нь африк гаралтай, 41 настай Спенсер Ли Маккейн (Spencer Lee McCain) байв.
Эхнэрээ зодож байна гэсэн дуудлага авсан гурван цагдаа гэрт ороход Маккейн хамгаалах байдлаар өрөлт авахыг хараад гал нээжээ. Хүнд шархадсан Маккейн удалгүй эмнэлэгт нас барав.
Дээрх гурван хэрэг мөрдөх явцад түр хугацаагаар ажлаас нь чөлөөлжээ.
Сүүлийн жилүүдэд АНУ-д хар арьстнууд цагдаагийн гарт амиа алдах нь ихэссэн. Нью-Йоркод баривчлагдахдаа боомилуулсан Эрик Гарнер, Миссури мужид цагдаа нарт буудуулсан Майкл Браун, Балтиморт амиа алдсан Фрэдди Грей нарын үхэл нийгэмд дуулиан, эсэргүүцэл үүсгэсэн юм.
Guardian сонины мэдээлснээр 2015 он гарсаар АНУ-ын цагдаа нар 500 хүнийг алжээ. Тэдний 49,6 хувь нь цагаан арьстнууд, 28,2 хувь нь африк гаралтай америкчууд, 14,8 хувь нь латин америкчууд байв. Үүнээс дөнгөж 21 хувь зэвсэгтэй байсан аж.
Зөвхөн өнгөрсөн 3 дугаар сард л гэхэд 111 хүн цагдаагийн гарт амиа алдсан нь Английн цагдаа нарын 100 жилд алсан хүнээс ч их аж.