АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд энэтхэг гаралтай хүн өрсөлдөнө
Бобби Жиндал
2015.06.25

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд энэтхэг гаралтай хүн өрсөлдөнө

Луизана мужийн Амбан захирагч Бобби Жиндал (Bobby Jindal) өчигдөр 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан тухай Reuters мэдээлэв. 44 настай Жиндал Бүгд найрамдах намаас нэр дэвших аж.

Жиндал АНУ-д энэтхэг цагаачийн гэрт төржээ. Пиюш хэмээх энэтхэг нэртэй байсан ч хүүхэд байхаасаа Бобби нэр зүүжээ. Тэрээр АНУ дахь Зүүн Азийн гаралтай анхны амбан захирагч юм.

Өнгөрсөн 16-ны өдөр тэрбумтан Дональд Трамп Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвших тухайгаа зарласан. 69 настай Трамп “Би бурхнаас илгээсэн агуу ерөнхийлөгч болно” гэж хэлсэн. Харамсалтай нь Reuters-ийн явуулсан  санал асуулгаар нэр дэвшигчдээс хамгийн сүүлийн  байрыг эзэлж байна. Өөр нэгэн судалгаагаар америкчуудын 50 хувь нь хэзээ ч Трампад саналаа өгөхгүй гэжээ.

Дональд Трамп

13 нэр дэвшигчээс нэгдүгээр байранд Флоридын амбан захирагч асан, АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч хүү-Жорж Бушын ах Жеб Буш явж байна.

Ардчилсан намаас Хиллари Клинтон тэргүүтэй дөрвөн хүн төрийн тэргүүний суудалд хүч үзэхээр болжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2016 оны 11 дүгээр сарын 8 нд болно.