40 жилийн өмнө хөлдөөсөн 100
Хятадад 40 жилийн өмнө хөлдөөсөн гахай, шувууны 100 мянга гаруй тонн махыг илрүүлжээ.
2015.06.26

40 жилийн өмнө хөлдөөсөн 100'000 тонн мах илрэв

Хятадад хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой ээлжит дуулиан дэгдэв. Хэд хэдэн мужид гаалийнхан 40 жилийн өмнө хөлдөөсөн гахай, шувууны 100 мянга гаруй тонн махыг илрүүлжээ. Махны үнэ нь 3 тэрбум гаруй юань буюу 483 сая доллар. 

Хятадад аливаа зөрчил өөрийн цар хүрээгээрээ санаанд оромгүй байдаг. Илрүүлсэн мах нь голдуу хятадуудын дуртай гахайн хөл, тахианы далавч байна. «Жэньминь Жибао» сонинд бичсэнээр нийт махны жин 100 мянган тонн гаруй.  70, 80-аад онд хөлдөөсөн махыг контрабандууд Вьетнамаас оруулж ирсэн байна. Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид эдгээр махыг “Зомбийн мах” гэж нэрлэжээ.

Цагдаа нар 40 жилийн настай махыг Хятадын олон мужид илэрчээ. Хунань мужид гаалийнхан аль эрт хугацаа нь дууссан 800 тонн, 10 сая юанийн үнэтэй гахайн хөл, тахиан далавчийг саатуулжээ. Олон тооны хөргөгчтэй машин үнэтэй учраас контрабандууд зомбийн махыг энгийн контейнертэй машинд ачжээ. Гаалийнхан нэгэн машины тэвшийг нээхэд үнэр гэж тэсэхийн аргагүй байв.

40 жил хөлдүү байсан мах 12 цаг замд явахдаа гэсч, мууджээ.  Зомбийн махыг ресторан дэлгүүрт тараахаас өмнө дахин хөлдөөхөөр төлөвлөж байжээ. 

Гэмт этгээдүүд нилээд болгоомжтой ажиллаж төрөл бүрийн олон нийтийн сүлжээгээр харилцаж байсан учраас мөрдөхөд хүндрэлтэй байв. Одоогоор 22 хүнийг баривчилжээ. Баривчилгаа үргэлжилсээр байна. Мэргэжилтнүүд энэ нь зөвхөн эхлэл бөгөөд зомбийн мах ахиад их хэмжээгээр байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Зомбийн мах тэртэй тэргүй олон төрлийн бактераар баяжсан учраас шалгасангүй. 

Ер нь хүнсний бүтээгдэхүүний хууль бус наймаа Өмнөд хөршид түгээмэл. Үе үе дуулиантай баривчилгаанууд гардаг. Харин сүүлийн жилүүдэд тоо нь буурчээ.