Д.Тэрбишдагва: Төрийн ордонд гарсан галыг яагаад ярихгүй байна вэ
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2015.06.13

Д.Тэрбишдагва: Төрийн ордонд гарсан галыг яагаад ярихгүй байна вэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэхээр хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд  ажлын хэсгийнхнээс асуулт асууж, саналаа хэлж байна.

Энэ үеэр Д.Тэрбишдагва яаралтай батлах ёстой хуулийг удааж байгааг нэлээд эсэргүүцсэн юм. Төрийн ордон нь хүртэл шатчихаад байхад энэ хуулинд ач холбогдол өгөхгүй байгаа шадар сайд У. Хүрэлсүхийг буруутгалаа.

Тэрбээр “Төрийн ордны шатсан асуудлыг өнөөдөр хэн ч ярихгүй байна. Үүнд уг нь ач холбогдол өгч, хариуцлага тооцох тухай ч ярьж байх ёстой. Өнөөдөр төрийн ордонд бага зэргийн утаа гарахад л тэрийг унтраадаг байх ёстой. Гэтэл цонхоор нь гал хүртэл гарчихаад байхад тоохгүй юм” гэлээ.

Ингээд гишүүд саналаа хэлсний дараа уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад гишүүдийн олонх нь дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.