М.Энхболд: Жижиг дунд үйлдвэрийг түлхүү хөгжүүлэхэд анхаарна
"Хөрөнгө оруулагчдын чуулган Төв-2011 он" арга хэмжээг санаачлан зохион байгуулагч МУ-ын'шадар сайд М.Энхболд Төв аймгийн хувьд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр анхаарах ёстойг онцлон хэллээ. Тэрбээр цааш нь МУ-ын Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо, аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн хурал, Үндэс хөгжил шинэтгэлийн хороо хамтарч Төв аймагт гадаадын. хөрөнгө оруулагчдыг чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Өмнө нь баруун, зүүн, төвийн, хангайн бүсийн хэмжээндгадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулж байлаа. Энэ удаа дагнасан нэг аймгийг сонгож авч хийж байна. Оны эхнээс Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны шийдвэрээр ажлын хэсэг гарч, орон нутагт бизнес эрхлэгчид болон баг, суманд бэлтгэл ажлыг хангуулж, энэ хугацаанд Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарч хөтөлбөр төслийг хэрхэн боловсруулдаг талаар хоёр удаа сургалт хийсний дүнд энэ чуулга уулзалтад олон улсын хэмжээнд хүрэхүйц шаардлага хангасан 68 төсөл бэлэн болгоод байна.
Эдгээрээс 11 төслийг энд танилцуулж байна. Чуулганаас өмнө тодорхой хоёр төсөл хөрөнгө оруулагчаа олж хэрэгжих боломжтой болсон. Орон нутагт ажиллаж байгаа, бизнесээ өргөсгөх, орон нутгийн нөөц боломжид тулгуурлан хамгийн сүүлийн үеийн боловсронгуй техник технологи ашиглах бизнес эрхлэгчид эндээс их зүйлийг олж авах боломж нээгдэж байна. Энд гадаадын зургаан орны төлөөлөгчид, аймгийн нутаг дээрх гадаадын хөрөнгө оруулалттай компанийн төлөөлөл оролцож байна. Хамтын ажиллагааны эхлэл бизнесийн олон байгууллагын хүрээнд тавигдаасай гэж бодож байна. Ийм хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг тогтмол болгож, зөвхөн нэг аймгийн хүрээнд биш, нийт аймаг, улс орны хэмжээнд хийх хэрэгтэй, Мөн урьд нь хийсэн аймгууд цаашдаа тогтмол хийж, өмнөх чуулга уулзалтаас хэрэгжихээр болсон төслүүд ямар явж байгааг үнэлүүлж, дүгнүүлэх, нэгэнт төр засгийн дэмжлэгтэйгээр төсөл эхэлсэн бол түүнийг эцсийн үр дүнд хүртэл нь төр засаг анхаардаг баймаар байна.
Төв аймгийн хувьд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр анхаарах ёстой. Хэтээсээ нийслэлийн ард тал болж ирсэн аймаг хотын энэ их төвлөрөл бий болсон үед ачааллыг багасгахад тус аймгийн дэд бүтэц сайтай сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чухал шаардлага урган гарч байна. Энэ нь нэг талаас орон нутгийн иргэдийн амьдрал ахуйд тус нэмэр болох, нөгөө талаас нийслэлийн барилгын материалын хэрэгцээг хангах ч юмуу, хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангах жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал бол зөвхөн Төв аймгийн асуудал төдий бус нийслэлийн асуудал, улсын асуудал болгож, цогцоор нь авч үзэх юм бол улсын нийслэлийн асуудал ч бүрэн шийдэгдэж, аймгийн ард иргэдийн амьдрал ахуй ч сайжрах талтай юм хэмээн ярилаа.
Шинээр баригдах нийсэх онгоцны буудлыг дагаад 100 мянган хүнтэй дагуул хот босно
Чуулга уулзалтад танилцуулагдаж буй томоохон төслөөс дурдвал, аймгийн төвд баригдах 750 хүний суудалтай "Монгол туургатан" театрын барилга 7731.2 кв.м ашигтай талбай бүхий 3 давхар 600 хүний суудалтай үзвэрийн их танхим, 150 хүний суудалтай бага танхим хөгжим дуу, бүжиг, яриан жүжгийн уран бүтээлчдийн танхимуудтай 10.5 метрийн голчтой эргэдэг тайзтаи, 50-60 хүний цайны газар 110-120 хүнийг ажлын байраар хангах, үндэсний уламжлалт болон сонгодог урлаг орчин үеийн урлагийн бүхий л төрлийг олон нийтэд тоглож үзүүлэх материаллаг бааз, барилга байгууламжийн зориулалт, эрүүл ахуй, гоо зүй, техникийн болон үйлчилгээний хэрэгцээ шаардлага стандартыг бүрэн бүрдүүлсэн "мэргэжлийн театр"-ын сонгомол барилга болно. Барилгын төсөвт өртөг ойролцоогоор 5.7 тэрбум төгрөг байх урьдчилсан тооцоо гарчээ.
БНХАУ-ын Лян хө цемент групп Сэргэлэн сумын 7-р зөрлөгийн ойролцоо өдөрт 2500 тн цемент үйлдвэрлэх, жилд нэг сая тонн цемент нунтаглах станц байгуулахаар төсөл хийсэн байна. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 750 сая юань буюу 120 сая ам.доллар юм. Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатарын ойр хавийн цахилгаан станцаас гаргасан нунтаг нүүрсний үнс, төмөр боловсруулах үйлдвэрээс гаргасан хаягдал бодис зэргийг ашиглаж "СИСС" брэндийн цемент үйлдвэрлэн 200 гаруй хүнийг ажлын байраар хангах бөгөөд манай улсад өндөр найрлагын цемент байхгүй зах зээлийг дүүргэж чадах юм байна.
Мөнгөнморьт сумын нутагт "Их Эзэн Чингис хааны онгон бүхий Монголын хаадын цогцолбор" байгуулах төслийг чуулга уулзалтад өргөн танилцуулж байна. Төслийн зорилго нь Монгол Улсын түүх соёлын өвийг сэргээх уламжлуулах, үндэсний түүх соёл, зан заншлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, бүсийн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэд түлхэц болох, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний жишгийн сайжруулан, байгальд ээлтэй тогтвортой хөгжлийг бий болгож, орон нутагт ажлын шинэ байр бий болгож, улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр болох юм.
Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд Япон улсын хөрөнгө оруулалттай баригдах нисэх онгоцны шинэ буудлын ажил эхэлж байна. Шинээр баригдах энэ буудлыг дагаад 100 мянган хүн амтай дагуул хот босно. Нийслэлийн хүн амын төвлөрөл буурч, Зуун мод хотын ойролцоо үйлдвэрлэл технологийн парк байгуулагдах юм. Энэ буудалд жилдээ 1.7 сая зорчигч хүлээн авах 18100 удаагийн онгоц хөөргөх буулгах хүчин чадалтай.Шинэ нисэх буудал Улаанбаатар Мандалговь чиглэлийн хоттой хурдны замаар холбогдоно. Улаанбаатар хотоос ачааны галт тэргийг тойруулж өнгөрүүлэх төмөр зам шинээр ашиглалтад орох нисэх онгоцны буудлаар дайрч өнгөрөх тул зорчигчдыг төмөр замаар тээвэрлэх боломж нээгдэх юм. Түүнчлэн нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор газарзүйн байрлалын хувьд хойт туйлаар нисдэг онгоцууд цэнэглэх болон ачаа бараагаа буулгаж, эндээс өөр компанийн онгоцонд ачаагаа шилжүүлж гадагш нь тараах болом-жийг ашиглаж болох юм. Мон энэ нисэх онгоцны буудлыг дагаад нисэх буудлын хот аймгийн төвийн хооронд үйлдвэрлэл технологийн парк байгуулахаар төлөвлөгдсөн байна.
Мөн мэргэжлийн байгууллагатай хамтарч хийсэн үндэслэл сайтай наранцэцгийн тос боловсруулах үйлдвэр, Заамар суманд тэжээлийн үйлдвэр, аймгийн төвд театр, зочид буудлын төслийг танилцуулж байна. Солонгосын хөрөнгө оруулалттай сүлжмэлийн үйлдвэр, 12 мянган тн хүхэрт натри үйлдвэрлэх хүчин чадалтай химийн үйлдвэр, Герман улсын хөрөнгө оруулалттай байгаль экологид ээлтэй агро цогцолбор төсөл хэрэгжиж эхлээд байна. Хөрөнгө оруулалтын чуулганд бэлтгэх явцад Архустын сүү бяслагийн үйлдвэр, Батсүмбэрийн угсармал модон байшин барих төсөл хөрөнгө оруулагчаа олж хэрэгжих болоод байна.
Аймгийн гадаад харилцаа жилээс жилд өргөжин Японы Тоторри муж, БНХАУ-ын Жиллинь, ОХУ-ын Приморийн хязгаартай шууд харилцаа хамтын ажиллагаа тогтоон, сүүлийн 15 жилд Зүүн Азийн 11 улс орны муж хотуудтай хамтын ажиллагаатай ажиллаж иржээ. Чуулганы үеэр ОХУ-ын Элчин сайдын яамнаас ирэх сарын 14-нд зохион байгуулагдах хөрш орнуудын бизнес эрхлэгчдийн уулзалтад энд ирүүлсэн төслөө танилцуулах боломжтой гэдгийг мэдэгдсэн байна. Мөн Гадаадын хөрөнгө оруулалтын газраас дэлхийн дахинд танигдсан нэр хүндтэй вэб сайтуудад төслүүдийг тавьж хөрөнгө оруулагчдыг татах боломжтойг хэлж байна. Манай улсын томоохон арилжааны банкууд ч төслүүдийг судалж үзэхээр болжээ. Мөн БНСУ-ын найрамдалт харилцааг Канвон мужаас төслүүдийг авч өөрсдийн бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагч нарт танилцуулаад эхэлсэн байна. Энэхүү чуулга уулзалтад оролцсоноор Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, бүс нутгийн хөрөнгө оруулалтын байдал, цаашдын чиг хандлага, боломжийн талаар болон Төв аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах боломж нөхцөл, онцлог давуу талын талаар тодорхой бодит мэдээллийг авч бизнесийн төслүүдтэй танилцсан, маш үр дүнтэй, бодитой, мэдээлэл сайтай арга хэмжээ боллоо гэж чуулганд оролцогчид сэтгэл өндөр байлаа.